ORVIBO брэнд нь гэрийн автоматжуулалтын дэвшилтэт, ухаалаг шийдлүүдийг санал болгодог. Энэхүү ухаалаг хөшигний мотор нь таны гэрийн тав тухыг дээд зэргээр хангах зориулалттай өндөр хүчин чадалтай төхөөрөмж юм. Мотор нь WiFi холболттой бөгөөд гэрийн ухаалаг системд бүрэн нийцэж, хөшгийг алсаас удирдах, цагийн хуваарь тохируулах боломжийг олгоно.
Хөшгийг гараар бага зэрэг татахад мотор мэдэрч автоматаар үргэлжлүүлэн нээх эсвэл хаах функцтэй (Touch start). Мөн тог тасарсан үед энгийн хөшиг шиг гараар чөлөөтэй татах боломжтойгоор загварчлагдсан. Маш чимээгүй ажиллагаатай тул унтлагын өрөөнд ашиглахад нэн тохиромжтой.
W40CZ мотор нь хоёр талын хөшгийг нэгэн зэрэг нээж хаах боломжтой. Энэ нь “center open” буюу хоёр талаас гол руу хаагдах, эсвэл голоос хоёр тал руу нээгдэх хэлбэрээр ажилладаг.